Jury

Дөрөвдүгээр бүлэг. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах

Генетик нөөцийн тухай хууль 14 дүгээр зүйл. Урьдчилсан тохиролцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-30
Мөрдөж эхэлсэн
2022-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тохиолдолд өргөдөл гаргагч нь тухайн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчтэй урьдчилсан тохиролцоо хийнэ
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг энэ хуулийн 6.3-т зааснаар төр эзэмшиж байгаа бол урьдчилсан тохиролцоо хийхийг шаардахгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Энэ хуулийн 14.2-т зааснаар урьдчилсан тохиролцоо хийгээгүй нь энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.4.Урьдчилсан тохиролцоо хийхийн өмнө өргөдөл гаргагч нь орон нутгийн иргэдийн биосоёлын тэмдэглэлтэй танилцаж, генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид тайлбарлан таниулна.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан тохиролцоо хийх журам, биосоёлын тэмдэглэл боловсруулах аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.6.Өргөдөл гаргагч нь биосоёлын тэмдэглэлтэй танилцан генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээс урьдчилсан тохиролцоо хийснээр тухайн эзэмшигчтэй энэ хуулийн 16.1-д заасан үр шимийн гэрээ байгуулах эрх үүснэ.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.