Jury

Дөрөвдүгээр бүлэг. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах

Генетик нөөцийн тухай хууль 19 дүгээр зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны төлбөр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-30
Мөрдөж эхэлсэн
2022-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Амьтан, ургамлын нөөц ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулна.

19.2.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр, 17.3-т заасан бичил биетнийг улсын хилээр нэвтрүүлэхэд өсгөврийн тоогоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан төлбөр төлнө.

19.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр төлнө.

19.4.Энэ хуулийн 19.3-т заасан төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журмыг хуулиар тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хувиргасан амьд организмын тухай хууль

    Заалт9.6

  2. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.