Jury

Гуравдугаар бүлэг. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх, хадгалж хамгаалах

Генетик нөөцийн тухай хууль 12 дугаар зүйл. Генийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-30
Мөрдөж эхэлсэн
2022-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Генийн санд хамрагдах генетик материалын биет сан хөмрөг, түүний тоон өгөгдлийн санг тухайн чиглэлийн суурь судалгаа хийх үүрэг бүхий байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага төрөлжүүлсэн байдлаар эрхэлж болно.

12.2.Генийн сан эрхлэх байгууллага өөрийн генийн сан дахь генетик материалын мэдээллийг энэ хуулийн 10.3.3-т заасан тоон өгөгдлийн санд хүргүүлнэ.

12.3.Генийн сан байгуулах, сан хөмрөгийг баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах, түгээх, солилцох журам, генийн сангийн дүрмийг байгаль орчны болон боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

12.4.Генийн сангийн хадгалалтын стандартыг төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.