Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Генетик нөөцийн тухай хууль 5 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх үйл ажиллагаанд баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-30
Мөрдөж эхэлсэн
2022-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Төрөөс генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглахад дараах зарчим баримтална:

5.1.1.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлах;

5.1.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, зохистой ашиглах;

5.1.3.шийдвэр, үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;

5.1.4.үр шимийг шударга, эрх тэгш хүртэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.