17.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.2.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.3.Бичил биетнийг зөвхөн өсгөвөр хэлбэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.
17.4.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ генетик нөөцийн биет, эсхүл сорьцын ижил хувийг төрөл, зүйлийн түвшинд тодорхойлуулж, генийн санд хадгалуулсан байна.
17.5.Бичил биетнийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтэд бичил биетэн, бичил биетний гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг хилээр нэвтрүүлэх талаар хүлээн авагч болон нийлүүлэгч талтай байгуулсан гэрээний хувь, гарал үүслийн гэрчилгээ, код, зүүлтийг хавсаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.6.Генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг 60 хоногийн хугацаатай олгож, нэг удаа 30 хоногийн хугацаагаар сунгана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.7.Энэ зүйлийн 17.1-д заасан зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчингүй болгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.8.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгосон зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг гаалийн болон татварын асуудал хариуцсан байгууллагатай хамтарч, улсын хилээр нэвтэрсэн генетик нөөцийн тоо хэмжээ, төлбөр, хураамжийн төлөлтийн байдалд хяналт тавьж ажиллана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./