Jury

Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай хууль 1 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан хоригдлыг тэдэнд шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-08-22
Мөрдөж эхэлсэн
1996-08-26
Эх сурвалжаас татсан
2026-10-11

1/арван зургаан насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;

2/арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэйчүүд;

3/өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд;

4/арван найман насанд хүрээгүй этгээд, тавин тав, түүнээс дээш насны эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд;

5/ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.