Jury

Тавдугаар бүлэг нийслэл хотын удирдлага бусад этгээдтэй харилцах

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 33 дугаар зүйл. Нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.Нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногоон оноогоор урамшуулна:
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.1.ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, бохир усны нүхийг холбогдох стандартад нийцүүлсэн;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан /

33.1.2.гэр, байшинг дулаалж, дулааны алдагдлыг бууруулсан;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.3.дулааны эх үүсвэрийг цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлсэн;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.4.мод тарьж ургуулсан;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.5.Хог хаягдлын тухай хуулийн 40.4-т заасан;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ./

33.1.6.унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.7.хаягдал усыг дахин ашиглах.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан../

33.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ногоон оноог музей, номын сан, гадаад хэлний сургалтын төв, спортын клуб, эрчим хүчний төлбөр зэрэг албан татвараас бусад үйлчилгээний төлбөр төлөхөд зарцуулж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан ногоон оноог олгох шалгуур үзүүлэлт, хэмжээ, түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх, санхүүжүүлэх, оноо зарцуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.