Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ · ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Хог хаягдлын тухай хууль

Хог хаягдлын тухай хууль нь 2017-05-12-нд батлагдсан, 44 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 10 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-09
Албан ёсны нэр
ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

Агуулга

44 зүйл

Тавдугаар бүлэг Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах

19 зүйл
  1. 21 дүгээр зүйлАюултай хог хаягдал үүсгэгч болон тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх
  2. 22 дугаар зүйлАюултай хог хаягдлыг савлах
  3. 23 дугаар зүйлАюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгалах
  4. 24 дүгээр зүйлАюултай хог хаягдлыг тээвэрлэх
  5. 25 дугаар зүйлАюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгахад тавигдах шаардлага
  6. 26 дугаар зүйлАюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх
  7. 27 дугаар зүйлАюултай хог хаягдлыг хүлээн авах
  8. 28 дугаар зүйлҮйл ажиллагааны бүртгэл хөтлөх
  9. 29 дүгээр зүйлТайлагнах
  10. 30 дугаар зүйлХяналт-шинжилгээ хийх
  11. 31 дүгээр зүйлБайгууламжийг хаах
  12. 32 дугаар зүйлХаалтын дараахь хяналт-шинжилгээ
  13. 33 дугаар зүйлАюултай хог хаягдал хадгалахад тавигдах нэмэлт шаардлага
  14. 34 дүгээр зүйлАюултай хог хаягдлыг ландфиллд булшилж устгахад тавигдах нэмэлт шаардлага
  15. 35 дугаар зүйлАюултай хог хаягдал шатааж устгахад тавигдах нэмэлт шаардлага
  16. 36 дугаар зүйлАюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг хянах системд тавигдах шаардлага
  17. 37 дугаар зүйлАюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  18. 38 дугаар зүйлАюултай хог хаягдал экспортлох
  19. 39 дүгээр зүйлАюултай хог хаягдал импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох

Долдугаар бүлэг Хог хаягдлын талаархи боловсрол

1 зүйл
  1. 42 дугаар зүйлХог хаягдлын талаархи боловсрол олгох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хог хаягдлын тухай хууль тогтоомж

2.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар дараахь хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна:

3.1.1.энгийн хатуу хог хаягдал;

3.1.2.цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдал.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.