Jury

Тавдугаар бүлэг нийслэл хотын удирдлага бусад этгээдтэй харилцах

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 32 дугаар зүйл. Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

32.1.Нийслэл хотын оршин суугч Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхээс гадна дараах эрхтэй:

32.1.1.нийслэл хотын удирдлагын шийдвэрийн талаар мэдээлэл авах;

32.1.2.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох;

32.1.3.нийслэл хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргах, хувь нэмэр оруулах;

32.1.4.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах;

32.1.5.хуульд заасан бусад.

32.2.Нийслэл хотын оршин суугч дараах үүрэгтэй:

32.2.1.нийслэл хотын удирдлагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

32.2.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух;

32.2.3.нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөх;

32.2.4.нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, орчныг цэвэр байлгах;

32.2.5.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрмийн дагуу орон байр, орчноо тохижуулах;

32.2.6.хуульд заасан бусад.

32.3.Нийслэл хотод зорчигч этгээд энэ хууль, бусад хууль тогтоомж, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.