Jury

Тавдугаар бүлэг нийслэл хотын удирдлага бусад этгээдтэй харилцах

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 31 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

31.1.Нийслэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

31.2.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 8.2, 8.3-т заасан зарим чиг үүргээ холбогдох хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.

31.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.