Jury

Тавдугаар бүлэг нийслэл хотын удирдлага бусад этгээдтэй харилцах

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 29 дүгээр зүйл. Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хоттой харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

29.1.Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлагатай нийслэл хотын эдийн засаг, нийгмийн асуудлаар хамтран ажиллаж болно.

29.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлага нийслэл хотын хүн амыг бараа, үйлчилгээгээр хангах, нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлнэ.

29.3.Нийслэл хотыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсийг бүрдүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуй, хангамжийн байгууллагыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэрт байгуулж, гэрээний үндсэн дээр ашиглаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.