Jury

Тавдугаар бүлэг нийслэл хотын удирдлага бусад этгээдтэй харилцах

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 дугаар зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай харилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

27.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай дараах журмаар харилцана:

27.1.1.Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах;

27.1.2.хуульд заасан чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй шууд харилцах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.