Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2019-06-06-нд батлагдсан, 48 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-12-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Баталсан газар
Төрийн ордон,Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-07
Албан ёсны нэр
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

48 зүйл

Гуравдугаар бүлэг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ, зохицуулалт

13 зүйл
  1. 12 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ
  2. 13 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч
  3. 14 дүгээр зүйлГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
  4. 15 дугаар зүйлГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах
  5. 16 дугаар зүйлГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулах
  6. 17 дугаар зүйлГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх
  7. 18 дугаар зүйлЗөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
  8. 19 дүгээр зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх
  9. 20 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх
  10. 21 дүгээр зүйлХүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх
  11. 22 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа
  12. 23 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхлэх
  13. 24 дүгээр зүйлГэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах эрдэм шинжилгээний ажил

Дөрөвдүгээр бүлэг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцогчийн эрх, үүрэг

8 зүйл
  1. 25 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын бүрэн эрх
  2. 26 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
  3. 27 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын үүрэг
  4. 28 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллагын үүрэг
  5. 29 дүгээр зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах болон төрийн хяналт шалгалтын байгууллагын үүрэг
  6. 30 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг
  7. 31 дүгээр зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг
  8. 32 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг

Тавдугаар бүлэг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах хэлбэр

8 зүйл
  1. 33 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах
  2. 34 дүгээр зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах
  3. 35 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах
  4. 36 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн санал, санаачилгыг дэмжих
  5. 37 дугаар зүйлТөрийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох
  6. 38 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах
  7. 39 дүгээр зүйлИргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох баталгааг хангах
  8. 40 дүгээр зүйлНийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагчийг томилох

Долдугаар бүлэг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт

1 зүйл
  1. 46 дугаар зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж

2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил

3.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц мөн.

3.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх замаар зохион байгуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.