Jury

Тавдугаар бүлэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах хэлбэр

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 33 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

33.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа иргэдийг дараах хэлбэрээр татан оролцуулна:

33.1.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах;

33.1.2.гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах;

33.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн санал, санаачилгыг дэмжих;

33.1.4.төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох;

33.1.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах;

33.1.6.иргэдээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох баталгааг хангах;

33.1.7.нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагчийн үүрэг гүйцэтгүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.