Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцогчийн эрх, үүрэг

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 26 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

26.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажлыг уялдуулан зохицуулах, Зохицуулах зөвлөлийг удирдах;

26.1.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавих, шалгах;

26.1.3.шүүх, прокурор, цагдаа болон хууль сахиулах бусад байгууллагатай зөвшилцөн улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

26.1.4.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах;

26.1.5.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

26.1.6.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.