Jury

Дөрөвдүгээр бүлэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцогчийн эрх, үүрэг

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 25 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

25.1.Засгийн газар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх;

25.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт батлах;

25.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцооны үр нөлөөг сайжруулах, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн төсөл боловсруулах;

25.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4-т заасан чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг батлах;

25.1.5.энэ хуулийн 25.1.4-т заасан хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, Улсын Их Хуралд танилцуулах;

25.1.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх журмыг батлах;

25.1.7.хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Зохицуулах зөвлөлийн журам, бүрэлдэхүүнийг батлах;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.8.төрийн захиргааны төв болон Засгийн газрын агентлагийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавих;

25.1.9.гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэшсэн нэгж, мэргэжилтэн бэлтгэх.

25.1.10.энэ хуулийн 8.2.10-т заасан зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах журам батлах.
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

25.2.Засгийн газар нутгийн захиргааны байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.