Jury

Гуравдугаар бүлэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ, зохицуулалт

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 19 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

19.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг улсын хэмжээнд болон Салбар болон Дэд зөвлөл, төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагын түвшинд гурван жилд нэгээс доошгүй удаа хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, үйл ажиллагаанд нь дүгнэлт хийнэ.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, ашиг сонирхлын зөрчилгүй хуулийн этгээд байх бөгөөд түүнд тавих шаардлага, сонгон шалгаруулах журмыг Зохицуулах зөвлөл батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.