Jury

Гуравдугаар бүлэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ, зохицуулалт

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 16 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.Салбар зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд дараах хэлбэрээр уялдуулан зохицуулна:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.1.хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;

16.1.2.энэ хуулийн 15.1.1-д заасантай нийцүүлэн хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх;

16.1.3.тухайн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг хангах;

16.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэр хариуцсан хууль сахиулах болон бусад байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, түүний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

16.1.5.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах, дээд шатны байгууллагад танилцуулах;

16.1.6.энэ хуулийн 15.1.9, 15.1.10, 15.1.11-д заасан болон хуульд заасан бусад хэлбэрээр.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.