Jury

Тавдугаар бүлэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог хангах хэлбэр

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 37 дугаар зүйл. Төрийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-06-06
Мөрдөж эхэлсэн
2020-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

37.1.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа олон нийтийн хяналт доор явагдах бөгөөд нээлттэй, ил тод байна.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч нь төрийн хяналт шалгалт хийх эрхгүй байх бөгөөд хяналтыг хэрэгжүүлэхдээ байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргах болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

37.3.Энэ хуулийн 37.1-д заасан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.