Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

3.1.Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Улс төрийн намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг намын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.