Jury

Дөрөвдүгээр бүлэг. Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 12 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгэх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

12.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх эсэх талаар ажлын 5 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 12.1-д заасны дагуу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзаж байгаа үндэслэлийг мэдэгдэлд дурдана.

12.3.Өргөдөл гаргагч энэ хуулийн 12.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргаж болно.

12.4.Цахим хэлбэрээр өргөдөл гаргагч энэ хуулийн 12.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 16.1, 16.2, 16.3-т заасан, эх хувь нь шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.