Jury

Гуравдугаар бүлэг. Хуулийн этгээдийн хувийн хэрэг

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 9 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

9.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна.

9.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд хөтлөхөд улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх, мэдээлэл шуурхай солилцох зарчмыг удирдлага болгоно.

9.3.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө.

9.4.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цаасан хэлбэрээр бүрдүүлэхдээ холбогдох баримт бичгийг дугаарлан засвар оруулах боломжгүй байдлаар хадгална.

9.5.Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.