Jury

Дөрөвдүгээр бүлэг. Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 14 дүгээр зүйл. Шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-21
Мөрдөж эхэлсэн
2018-11-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

14.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

14.2.Өргөдөлд дараах мэдээллийг тусгана:

14.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;

14.2.2.хуулийн этгээдийн нэр;

14.2.3.энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн хэлбэр;

14.2.4.хуулийн этгээдийн хаяг;

14.2.5.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;

14.2.6.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

14.2.7.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;

14.2.8.хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа;

14.2.9.өргөдөл гаргагчийн мэдээлэл;

14.2.10.хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.

/Энэ заалтын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Энэ хуулийн 15.1-д заасан өргөдөл гаргагч энэ хуулийн 8.5-д заасан маягтын дагуу өргөдөл гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд өргөдлийг цахим хэлбэрээр гаргасан тохиолдолд цахим гарын үсгээр баталгаажуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.