Jury

Гуравдугаар бүлэг. Хог хаягдлын мэдээллийн сан, мэргэжлийн зөвлөл, хяналт

Хог хаягдлын тухай хууль 13 дугаар зүйл. Хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Эх сурвалжаас татсан
2026-11-09

13.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг дарга, хот, тосгоны Захирагч, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан хяналт тавина.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.2.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг төрийн бус байгууллага, иргэдийн бүлэг, иргэн тавина.

13.3.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.