Jury

Дөрөвдүгээр бүлэг. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах

Хог хаягдлын тухай хууль 20 дугаар зүйл. Хог хаягдлын төвлөрсөн цэгт хориглох үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Эх сурвалжаас татсан
2026-11-09

20.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгт дараахь хог хаягдал булшлахыг хориглоно:

20.1.1.аюултай хог хаягдал;

20.1.2.халдвартай хог хаягдал;

20.1.3.шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал.

20.2.Хог хаягдал шатаахыг хориглоно.

20.3.Зөвшөөрөлгүй иргэн болон мал, амьтныг хог хаягдлыг хүлээж авах, булшлах талбайд оруулахыг хориглоно.

20.4.Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

20.5.Хаагдсан ландфиллын газарт барилга барих, суурьшлын бүс байгуулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.