Jury

Зургадугаар бүлэг. Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалт

Хог хаягдлын тухай хууль 41¹ дүгээр зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Эх сурвалжаас татсан
2026-11-09

/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

41¹.1.Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, төрөлжүүлэн ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлж болно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

41¹.2.Хог хаягдлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.