Jury

Тавдугаар бүлэг. Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах

Хог хаягдлын тухай хууль 29 дүгээр зүйл. Тайлагнах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Эх сурвалжаас татсан
2026-11-09

29.1.Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг энэ хуулийн 8.1.7. г-д заасан маягтаар гаргаж, энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хүргүүлнэ.

29.2.Сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч хог хаягдлын хураамжийг хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.3.Энэ хуулийн 29.2-т заасан этгээд нь тухайн сарын хог хаягдлын хураамжийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, хураамжийн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.