Jury

Тавдугаар бүлэг. Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах

Хог хаягдлын тухай хууль 26 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Эх сурвалжаас татсан
2026-11-09

26.1.Энэ хуулийн 37.1-д заасан зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхэлж, дараахь шаардлагын дагуу ажиллана.

26.1.1.аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэж болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байна.

26.1.2.орон нутгийн цагдаа, онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллагатай аюул, ослын үед хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.

26.1.3.ажилчдыг тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн сургалтад хамруулна.

26.1.4.энэ хуулийн 26.1.3-т заасан сургалтад хамрагдаагүй ажилтныг бие даалган ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

26.1.5.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн онцгой байдлын газраар батлуулна.

26.1.6.аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулж байгаа байгууламж нь онцгой байдлын зохицуулагчтай байна.

26.1.7.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөө хэрэгжүүлсэн тохиолдол бүрд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи тайланг аюул, осол гарснаас хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын онцгой байдлын газар болон хог хаягдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.8.газар эзэмших гэрчилгээний баталгаажсан хуулбар, эсхүл түрээсийн гэрээ хийсэн байна;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

26.1.9.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийсэн байна."
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

26.2.Аюултай эд анги агуулсан бүтээгдэхүүний хаягдал цуглуулах үйл ажиллагааг аюултай хог хаягдал хадгалах үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзнэ.

26.3.Онцгой байдлын зохицуулагч аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.