Jury

Дөрөвдүгээр бүлэг. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах

Хог хаягдлын тухай хууль 19 дүгээр зүйл. Ландфиллыг хаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Эх сурвалжаас татсан
2026-11-09

19.1.Ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хааж болно.

19.2.Ландфиллын хучилтын давхарга нь тогтвортой, гулсалт, нуралт үүсэхгүй, элэгдэл, эвдрэлд хамгийн бага орохоор төлөвлөгдөж хийгдсэн байна.

19.3.Ландфиллыг хаах болон хаасны дараахь хяналт-шинжилгээ, арчилгаа үйлчилгээг ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл гэрээ байгуулсан байгууллага гүйцэтгэнэ.

19.4.Энэ хуулийн 19.3-т заасан үйл ажиллагаанд шаардагдах зардлыг ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.

19.5.Ландфиллыг бүрэн болон хэсэгчлэн хаах үйл ажиллагаанд тухайн орон нутгийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын байцаагч хяналт тавина.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.