Jury

Хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 15 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-22
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

15.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг цэгийн үйлчилгээ, энэ хуулийн 38.1.2-т заасан сэтгэл заслын үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх;

15.1.2.хохирогчид энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эмнэлэгт ажиллах нэг цэгийн үйлчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

15.1.3.нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж байгаа нөлөө, осол, гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах, мэдээллийн сан бүрдүүлэх;

15.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтыг зохион байгуулах;

15.1.5.эрүүл мэндийн байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих;

15.1.6.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.