Jury

Хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 21 дүгээр зүйл. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-22
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

21.1.Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, энэ хуулийн 38.1.1-д заасан сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ, энэ хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасан нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх;

21.1.2.асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ./

21.1.3.хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах;

21.1.4.хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.5.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.