Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2016-12-22-нд батлагдсан, 47 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-17.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-22
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

47 зүйл

Хоёрдугаар бүлэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо

14 зүйл
  1. 9 дүгээр зүйлГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
  2. 10 дугаар зүйлГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
  3. 11 дүгээр зүйлХууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
  4. 12 дугаар зүйлГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэг
  5. 13 дугаар зүйлНийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
  6. 14 дүгээр зүйлБоловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
  7. 15 дугаар зүйлЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
  8. 16 дугаар зүйлСоёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
  9. 17 дугаар зүйлПрокурорын байгууллагын чиг үүрэг
  10. 18 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг
  11. 19 дүгээр зүйлБүх шатны Засаг даргын чиг үүрэг
  12. 20 дугаар зүйлХамтарсан баг
  13. 21 дүгээр зүйлХүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
  14. 22 дугаар зүйлТөрийн бус байгууллагын чиг үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:

3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.