Jury

Тавдугаар бүлэг. Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчид үзүүлэх үйлчилгээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 33 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-22
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

33.1.Хохирогчид үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна:

33.1.1.аюулгүй байдлын хамгаалалт;

33.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

33.1.3.сэтгэл зүйн үйлчилгээ;

33.1.4.нийгмийн халамжийн үйлчилгээ;

33.1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ;

33.1.6.эрх зүйн туслалцаа;

33.1.7.холбон зуучлах үйлчилгээ.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран үзүүлэх, үйлчилгээний талаархи мэдээллийг солилцох үүрэгтэй.

33.3.Хохирогчийн хүсэлтээр энэ хуульд зааснаас бусад төрлийн үйлчилгээ, түүнийг үзүүлдэг байгууллага, ажилтны талаархи мэдээллийг өгч болно.

33.4.Хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настны хэрэгцээ, шаардлагыг харгалзана.

33.5.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ.

33.6.Хуулийн этгээд, бусад этгээд нь хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан цагдаагийн байгууллага, алба хаагч, сум, баг, хорооны Засаг дарга, хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа төрийн, төрийн бус байгууллага, ажилтнаас өгсөн заавар, зөвлөмж, мэдэгдэл, тавьсан шаардлагыг биелүүлэх, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.7.Монгол хэл, бичиг мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчид энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээ үзүүлэхэд орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.