Jury

Хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 10 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-22
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

10.1.Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

10.1.2.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.3.холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон статистик мэдээлэл, дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

10.1.4.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.