Jury

Хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 16 дугаар зүйл. Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-22
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

16.1.Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих, сурталчлах ажлыг зохион байгуулах;

16.1.2.хүчирхийллийг илэрхийлж, сурталчилсан агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа уран бүтээл, утга зохиолыг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хязгаарлалт тогтоох;

16.1.3.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.