Jury

Тавдугаар бүлэг. Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчид үзүүлэх үйлчилгээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 44 дүгээр зүйл. Зан үйлд нөлөөлөх сургалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-22
Мөрдөж эхэлсэн
2017-02-01
Эх сурвалжаас татсан
2026-10-16

44.1.Гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт нь албадан болон сайн дурын хэлбэртэй байна.

44.2.Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг энэ чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага хэрэгжүүлж болно.

44.3.Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

44.4.Зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг хорих ял шийтгүүлсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зохион байгуулна.

44.5.Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.