Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хууль нь 2024-12-04-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-12-04
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮХЭЛД НЬ ТАВЬСАН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХУУЛЬ, ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ДЭГИЙН ТУХАЙ

Агуулга

3 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуулийн 32¹ дүгээр зүйлд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлахгүй.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69, 70, 71, 72, 73 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталж дуустал хугацаанд дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.