Jury

Хорин дөрөвдүгээр бүлэг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 221 дүгээр зүйл. Согтуурсан буюу мансуурсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

221.1.Тээврийн байгууллагын ашиглалт хариуцсан ажилтан согтуурсан буюу мансуурсан этгээд гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

221.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 4 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2, давж заалдах шат 2.

Бүгд
4
Анхан шат
2
Давж заалдах шат
2
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2026-01-06Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/27
  2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-11-20Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2017/ШЦТ/406
  3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-01-18Эрүүгийн хэрэг, анхан шат23
  4. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-01-16Эрүүгийн хэрэг, анхан шат18

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.