Jury

Хорин дөрөвдүгээр бүлэг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 305 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 263, давж заалдах шат 37, хяналтын шат 5.

Бүгд
305
Анхан шат
263
Давж заалдах шат
37
Хяналтын шат
5

Сүүлийн шийдвэрүүд

  1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2022-11-22Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2022/ДШМ/76
  2. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2022-05-04Эрүүгийн хэрэг, анхан шат2017/ШЦТ/145
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2019-06-11Эрүүгийн хэрэг, давж заалдах шат575
  4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2018-06-04Эрүүгийн хэрэг, анхан шат2018/ШЦТ/82
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-04-12Эрүүгийн хэрэг, давж заалдах шат360

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.