Jury

Хорин дөрөвдүгээр бүлэг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 225 дугаар зүйл. Агаарын хөлөг авч зугтаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

225.1.Нислэгт буюу газарт байгаа агаарын хөлгийг авч зугтаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

225.2.Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл хөлгийг авч зугтаах зорилгоор эзэлж авсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

225.3.Энэ хэргийг давтан, эсхүл олон хүний амь насанд аюултай арга, зэвсэг хэрэглэж буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.