Jury

Хорин дөрөвдүгээр бүлэг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 223 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

223.1.Авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

223.2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээд үйлдсэн, түүнчлэн хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

223.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, эсхүл хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 31 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 22, давж заалдах шат 8, хяналтын шат 1.

Бүгд
31
Анхан шат
22
Давж заалдах шат
8
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2023-02-17Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/72
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-12-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат3
  3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2018-02-28Эрүүгийн хэрэг, давж заалдах шат18
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-11-09Эрүүгийн хэрэг, давж заалдах шат783
  5. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-10-11Эрүүгийн хэрэг, давж заалдах шат66

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.