Jury

Наймдугаар хэсэг. Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Хорин нэгдүгээр бүлэг. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 191 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах,тээвэрлэх, илгээх журам зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

190.1.Тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх журмыг зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

190.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.