Jury

Наймдугаар хэсэг. Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Хорин нэгдүгээр бүлэг. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 181 дүгээр зүйл. Танхайрах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

181.1.Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

181.2.Энэ хэргийг:

181.2.1.догшин авирлаж;

181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;

181.2.3.урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;

181.2.4.давтан;

181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 1,198 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 843, давж заалдах шат 287, хяналтын шат 68.

Бүгд
1,198
Анхан шат
843
Давж заалдах шат
287
Хяналтын шат
68

Сүүлийн шийдвэрүүд

  1. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2024-03-30Эрүүгийн хэрэг, анхан шат2016/ШЦТ/79
  2. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2023-09-11Эрүүгийн хэрэг, анхан шат171
  3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2021-02-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2021/ДШМ/31
  4. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2020-03-27Эрүүгийн хэрэг, анхан шат79/ШЦТ/2017
  5. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2019-04-01Эрүүгийн хэрэг, анхан шат40

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.