Jury

Наймдугаар хэсэг. Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Хорин нэгдүгээр бүлэг. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 187 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хамгаалах үүрэгт ажилдаа хайнга хандах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

187.1.Галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж бусдад ашиглах боломж олгосноос хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

187.2.Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас хулгайлагдсан буюу устгагдсан, эсхүл энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 5 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 3, давж заалдах шат 1, хяналтын шат 1.

Бүгд
5
Анхан шат
3
Давж заалдах шат
1
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2020-09-04Эрүүгийн хэрэг, анхан шат2020/ШЦТ/212
  2. Улсын дээд шүүх2020-02-12Эрүүгийн хэрэг, хяналтын шат93
  3. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2019-09-10Эрүүгийн хэрэг, анхан шат2019/ШЦТ/199
  4. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2018-02-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат03
  5. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-11-28Эрүүгийн хэрэг, анхан шат153

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.