Jury

Наймдугаар хэсэг. Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. Хорин нэгдүгээр бүлэг. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 188 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

188.1.Галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

188.2.Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

188.3.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

188.4.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 25 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 14, давж заалдах шат 9, хяналтын шат 2.

Бүгд
25
Анхан шат
14
Давж заалдах шат
9
Хяналтын шат
2

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2017-10-31Эрүүгийн хэрэг, анхан шат166
  2. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-08-28Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2017/ДШМ/58
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-07-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат549
  4. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2017-07-24Эрүүгийн хэрэг, анхан шат101
  5. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-07-20Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2017/ДШМ/46

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.