Jury

Арван гуравдугаар бүлэг. Ялаас чөлөөлөх

Эрүүгийн хууль (2002-01-03) 74 дүгээр зүйл. Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

74.1.Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно.

74.2.Шүүх ялтанг хугацаанаас нь өмнө тэнсэн суллахдаа эдлээгүй үлдэж байгаа ялын хугацаатай тэнцүү хянан харгалзах хугацаа тогтоож, түүнд энэ хуулийн 62.2-т заасан үүрэг хүлээлгэж болно.

74.3.Ялтан оногдсон ялынхаа дор дурдсан хувийг эдэлсэн тохиолдолд энэ хуулийн 74.1, 74.2-т заасан журмыг хэрэглэнэ:

74.3.1.хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;

74.3.2.хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;

74.3.3.онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг.

74.4.Цаазаар авах ял шийтгүүлж уучлагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй этгээдэд ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах журмыг хэрэглэхгүй.

74.5.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг хорих ял эдлүүлж байгаа байгууллагын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

74.6.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдэд цагдаагийн байгууллага, цэргийн алба хаагчид цэргийн анги, нэгтгэлийн дарга хяналт тавина.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

74.7.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан явдал нь ялтныг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

74.8.Ялтан хянан харгалзах хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлэхээс зайлсхийсэн, захиргааны зөрчил гаргаж шийтгэгдсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, үлдсэн ялыг эдлүүлэхээр захирамж гаргана.

74.9.Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.