Jury

Арван гуравдугаар бүлэг. Ялаас чөлөөлөх

Эрүүгийн хууль (2002-01-03) 76 дугаар зүйл. Шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялаас чөлөөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

76.1.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дор дурдсан хугацаа өнгөрсөн бол ялтны үндсэн ба нэмэгдэл ялыг эдлүүлж болохгүй:

76.1.1.хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн боловч гурван жил өнгөрсөн;

/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

76.1.2.таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч таван жил өнгөрсөн;

76.1.3.таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван жил өнгөрсөн;

76.1.4.арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван таван жил өнгөрсөн.

76.2.Ялтан ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. Энэ тохиолдолд ялтан цагдан хоригдсон буюу өөрөө сайн дураараа хэргээ илчлэн ирсэн өдрөөс уг хугацааг сэргээн тоолно.

76.3.Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг арван таван жил өнгөртөл биелүүлээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй бөгөөд уг ялын оронд хорих ял оногдуулна.

76.4.Ялтан энэ хуулийн 76.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад шинээр гэмт хэрэг үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно.

76.5.Энэ хуулийн тусгай ангид заасан хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт шийтгэгдсэн ялтанд энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.