Jury

Арван гуравдугаар бүлэг. Ялаас чөлөөлөх

Эрүүгийн хууль (2002-01-03) 78 дугаар зүйл. Ялтай байдал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

78.1.Ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно.

78.2.Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно:

78.2.1.тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй;

78.2.2.хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;

78.2.3.хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;

78.2.4.хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;

78.2.5.онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй.

78.3.Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно.

78.4.Энэ хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно.

78.5.Ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно. Тэгэхдээ аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ялтайд тооцогдоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2009-07-09)

    Заалт6.1

  2. Өмгөөллийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт4

  3. Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт13

  4. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт14

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуульLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт341.1

Бүгдийг харах · 10Хураах
  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт26.4.2

  2. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга//Энэ хуулийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт27.4.3

  3. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт24.3.2

  4. Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт25.3.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.