Jury

Аравдугаар бүлэг. Ял оногдуулах

Эрүүгийн хууль (2002-01-03) 58 дугаар зүйл. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

58.1.Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.

58.2.Энэ хуулийн 58.1-д заасан журмаар ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ биечлэн эдлэх ялын хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.

58.3.Албадан ажил хийлгэх, баривчлах ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ албадан ажил хийлгэх ялын найман цагийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж тооцно.

/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

58.4.Албадан ажил хийлгэх, хорих ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ албадан ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж тооцно.

/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

58.5.Баривчлах, хорих ялыг хооронд нь нэмж нэгтгэхдээ баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж тооцно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.