Jury

Хорин наймдугаар бүлэг. Албан тушаалын гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 264 дүгээр зүйл. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

264.1.Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

264.2.Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 5 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2, давж заалдах шат 2, хяналтын шат 1.

Бүгд
5
Анхан шат
2
Давж заалдах шат
2
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Улсын дээд шүүх2026-02-04Эрүүгийн хэрэг, хяналтын шат2026/ХШТ/15
  2. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-07-03Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/182
  3. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2024-10-16Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/250
  4. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2022-03-03Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2022/ДШМ/13
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2016-12-01Эрүүгийн хэрэг, давж заалдах шат775

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.